Өмнөговь аймгийн цол, чимэг олгох үндэсний бөхийн барилдаан боллоо. Барилдаанд Өмнөговь аймгийн Номгон сумын харьяат “Болор Аграмба” компаний бөх, аймгийн арслан Мядагмаагийн Адъяахүү долоо даван түрүүлж, хурц чимэг хүртэв. Үзүүрт сумын заан Б.Баянсүх шалгарч заан цолны болзол хангалаа. Их шөвөгт аймгийн заан Ц.Анхбаяр, аймгийн начин Т.Далааням нар шалгарсан байна. Баяр наадмын түрүү бөх М.Адъяахүү 2011 онд сумын заан, 2015 онд аймгийн харцага, 2019 онд аймгийн арслан цол хүртэж байжээ. Энэ баяр наадамд түрүүлэх бөхийн таамагт нэрлэгдэж байсан аймгийн арслан Э.Нямаа тавын даваанд сумын заан Б.Баянсүхэд тахим буулгажээ.
Сэтгэгдэл (2)