“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн Б.Болортуяад төрөлх нутаг Ховд аймгийн удирдлага, нутгийн зөвлөлийнхөн нь хүндэтгэл үзүүлжээ. Тэрээр Ховд аймгийн Булган сумын уугуул юм билээ. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав Б.Болортуяад хоёр өрөө байр бэлэглэсэн бол Булган сумын нутгийн зөвлөл нь хоёр өрөө байр өгсөн байна. Мөн Ховд аймгийн нутгийн зөвлөлийн дарга, "Таван богд" группийн ерөнхийлөгч, хөдөлмөрийн баатар Ц.Баатарсайхан Б.Болортуяагийн аавд хоёр өрөө байр бэлэглэжээ.
Сэтгэгдэл (2)