Сүхбаатар аймгийн Засаг дарга Лхагвасүрэн “Токио-2020” зуны олимпын наадмын хүндийн өргөлтийн шүүгч Лхагвасүрэнгийн Одгэрэлд хүндэтгэл үзүүлж, “ Сүхбаатар аймгийн хүндэт тэмдэг”-ээр шагналаа. Л.Одгэрэл нь “Токио-2020” олимпын наадамд шүүсэн Монголын анхны эмэгтэй шүүгч юм. Мөн олимпын финалын өргөлт шүүсэн анхны монгол. Тэрбээр өнгөрсөн олимпод алтан медалийн дөрөв, мөнгөн медалийн дөрөв, хүрэл медалийн дөрвөн өргөлтийг дэнсэнлсэн билээ.