Зургийг Д.Пүрэвжав
Увс аймгийн цол, чимэг олгох үндэсний барилдаан Улаангом хотын Цэнгэлдэх хүрээлэнд болж өндөрлөлөө. Барилдаанд 12 аймгийн арслан, зургаан заан, найман харцага, 24 начин цолтой, нийт 128 бөх хүч үзсэн юм. Ёстой л шударга сайхан барилдаан, ширүүн өрсөлдөөнийг үзье гэвэл эндээс харж болохоор байлаа. Арслангаас бусад цолтон төрөөгүй юм. Цолгүй ердөө 15 бөх энэ барилдаанд багтжээ. Тэднээс хамгийн сайн барилдсан нь Л.Алтансүх юм. Тэрбээр энэ наадамд холоос зорин ирсэн чөлөөт бөхийн Азийн аварга, аймгийн арслан Т.Баярмагнайгаар нэг давж, дараа нь ногт ганзагалж ирсэн хурц арслан О.Гантулгыг наадмаас эрт буцаав. Гурав дээр зүүний магнай Цогтоогийн Мөнхбаярт унасан. Харин гурвын давааны тунаанд цэргийн начин Э.Мөнх-Эрдэнэ, Г.Эрдэнэтогтох нар таарсан нь эрт санагдлаа. Тэд аварга Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нарын шавь бөхчүүд, хоёул цолоо ахиулахаар ирсэн. Энэ наадамд хэн нэгнээ дэмждэг хэвшмэл байдал огт үзэгдээгүйг онцлох нь зүйтэй. Э.Мөнх-Эрдэнэ бэлтгэл илүүгээ харуулан давсан. Гэвч тэрбээр тавын даваанд түрүү бөхөд өвдөг шороодлоо. Ирэх жилийн наадмыг хүлээх болох нь. Тэдний үеийнхнээс хамгийн сайн барилдсан бөх гэвэл цэргийн начин Тоочингийн Батсүрэнг нэрлэхээр байна. Тэр дөрвийн даваанд Х.Оргилболд, тав дээр Ц.Мөнхбаяр нарын сайчуудыг дараалан унагасан. Харамсалтай нь зургаагийн даваанд өнгөрсөн наадмын түрүү бөх Б.Сэр-Одыг барсангүй. Ямартаа ч цолоо батлаад буцлаа. Б.Сэр-Одын хувьд хурц чимэг авах болов уу гэж хол ойрын олон хүн нэрлэж байсан даа. Гэвч түрүү булаалдах даваанд Тэс сумын харьяат, аймгийн харцага Баянбилэгийн Баянмөнхөд тахим буулгалаа. Б.Баянмөнх Увс аймгийн баяр наадмын 90 дэх удаагийн барилдаанд түрүүлэн арслан цол хүртэж, Тэс сумын 45 дахь түрүүний эзэн болж байна. Өдгөө 31 настай шинэ арслан Б.Баянмөнх нь 2015 онд анх аймгийн харцага цол хүртэж, 2017, 2018 онд цолоо баталсан. Тэр тус аймгийн баяр наадамд зургаан жил барилдахдаа дөрөвт нь түрүү бөхөд унаж байжээ.
Дүйзийг гурвын даваанаас сонирхоно уу.
1.а.х.а Ц.Мөнхбаяр- Л.Алтансүх з.б
2.А.а Х.Оргилболд- Л.Буянжаргал а.х
3. А.а Л.Цээсүрэн - Г.Батбаяр а.н
4. А.а Н.Хүрэлсүх - Ж.Жамц с.з
5. А.а Н.Ганзориг- Б.Ганзориг а.н
6. А.а Д.Тогтохжаргал- Я.Батболд а.х
7. А.а Б.Сэр-Од - А.Баянмөнх с.з
8. А.з Б.Бадарч -а.н Т.Азаяа а.з
9. А.Б.Болдбаатар- Б.Алтангэрэл
10. А.з О.Түмэн- Ц.Билэгсайхан а.н
11. А.з Б.Батбаян- Х.Бумбаяр с.з
12. А.х Б.Баянмөнх- Т.Төгсжаргал а.х
13. А.н Т.Мөнх-Эрдэнэ- Г.Бандибаатар с.з
14. А.н Д.Цэнд-Аюуш- Т.Батсүрэн ц.н
15. А.н Л.Энхсаруул- Г.Цоггэрэл а.н
16. Ц.н Э.Мөнх-Эрдэнэ- Г.Эрдэнэтогтох ц.н
Дөрвийн даваа
1. А.х.а Ц.Мөнхбаяр- Б.Ганзориг а.н
2. А.а Х.Оргилболд- Т.Батсүрэн ц.н
3. А.а Л.Цээсүрэн- Э.Мөнх-Эрдэнэ ц.н
4. А.а Н.Хүрэлсүх- Б.Алтангэрэл а.н
5. А.а Д.Тогтохжаргал- а.нЛ.Энхсаруул
6. А.а Б.Сэр-Од- Т.Мөнх-Эрдэнэ а.н
7. А.з Т.Аззаяа- Б.Баянмөнх а.х
8. А.з О.Түмэн- Б.Батбаян а.з
Тавын даваа
1. А.х.а Ц.Мөнхбаяр- Т.Батсүрэн ц.н
2. А.а Б.Сэр-Од- Б.Алтангэрэл а.н
3. А.з О.Түмэн- Л.Энхсаруул а.н
4. А.х Б.Баянмөнх- Э.Мөнх-Эрдэнэ ц.н
Зургаагийн даваа
1.А.а Б.Сэр-Од- Т.Батсүрэн ц.н
2. А.з О.Түмэн - Б.Баянмөнх а.х
Долоогийн даваа
1. А.х Б.БАЯНМӨНХ -Б.Сэр-Од а.а
Сэтгэгдэл (2)