МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр ажилллаж байсан Н.Түвшинбаяр начин Э.Энхбатын биед нь хүнд гэмтэл учруулан улмаар албан тушаалаа хүлээлгэн өгснөөс хойш тус суудал эзгүй байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор тус хорооны дараагийн ерөнхийлөгч хэн байх вэ гэдэг олны анхаарлын төд байгаа бөгөөд суудалд горилогчдын нэрс ч цахим сүлжээгээр хөвөрсөөр буй. Тодруулбал, энэ жагсаалтын тэргүүн эгнээнд Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр яригдаж байгааг онцолъё. Тэрбээр МҮОХ-нд Н.Түвшинбаярын оронд очих хамгийн магадлал өндөр хүнээр нэрлэгдэж байгаа юм билээ.
Тэр ч энэ суудлын төлөө хүч үзэж байгаа гэдгийг өчигдөр батлах шиг боллоо.
Юу гэвэл, өчигдөр Зуны XXXII олимпын наадамд Монгол Улсыг төлөөлөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд өрсөлдсөн Сайед Моллай хэвлэлд ярилцлага өгсөн. Тэрбээр ярилцлагадаа “Намайг орон сууц, их хэмжээний мөнгөөр шагнуулсан гэх маш олон худал мэдээлэл гарсан. Үнэндээ би ямар ч орон сууц аваагүй. Ц.Цогтбаатар, М.Уранцэцэг нар байраар шагнуулсан. Тэд хүрэл медаль хүртсэн. Харин би Монгол Улсын нэрийн өмнөөс мөнгөн медаль хүртсэн мөртлөө надад юу ч өгөөгүйд гомдож байна. Монголд ирсний дараа надад маш олон хүн баяр хүргэсэн. Би үүнд баяртай байдаг. Гэхдээ Монголд ирээд 10 хоносон ч Засгийн газар болон МҮОХ-ноос хэн ч ирж уулзаагүй, ямар нэгэн хүлээн авалт, ёслолын арга хэмжээ зохион байгуулаагүйд гомдож байна. Гэхдээ би Монголын ард түмэнд гомдоогүй тэд надад чин сэтгэлээсээ баяр хүргэсэн” гэсэн юм.
Энэ үеэр тэрбээр Жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгч Х.Баттулгад "надад их тусалсан, баяралаа" хэмээн олонтаа өгүүлсэн нь учир мэдэх зарим хүмүүсийн анхааралд өртөв.
Улмаар Монгол Улсын төрийн далбааг олимпын дэвжээнд мандуулж, олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй Сайед Моллайгаар халхавч хийж, өөртөө оноо цуглуулж байна уу даа гэх иргэдийн хар байгаа юм.
Угтаа бол Засгийн газраас 60 сая төгрөг болон байраар шагнаж, Монгол Улсын Гавьяат тамирчин цол, сар бүр олимпын мөнгөн медальтанд олгодог 3 сая төгрөг олгохоор шийдвэрлэсэн шүү дээ. Түүнчлэн С.Моллайгийн хэвлэлд ийн яриа өгсөн нь хэн нэгний далд явуулга гэж Монгол Үндэсний Олимпийн хороо үзэж байгаа юм.
Б.Лхам
Сэтгэгдэл (14)