Орхон аймгийн баяр наадмын хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Цол, чимэг олгох энэ барилдаанд Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Өлзийсайханы Батзул түрүүлж, хурц чимэг нэмсэн бол аймгийн арслан Б.Уртбаяр үзүүрлэв. Их шөвөгт аймгийн арслан Ч.Мөнхбат, залуу бөх Б.Уламбаяр нар шалгарав. Орхоны наадмаас цор ганц начин цолтон мэндэлсэн нь залуу бөх Б.Уламбаяр юм. Энэ баяр наадмын түрүү бөх, хурц арслан Ө.Батзул нь чөлөөт бөхийн Азийн АШТ-ий мөнгөн медальтай ба үндэсний бөхийн амжилт нь 2016 онд аймгийн харцага, 2017, 2019 онд цолоо баталж, 2020 онд арслан цол хүртэж байв.
Б.Жаргал