Монгол Улсын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүй Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгч гишүүний ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. Т.Өсөх-Ирээдүй харцага 2018 оны дөрөвдүгээр сарын 5-ны өдөр МҮБХ-ны Тэргүүлэгч гишүүнээр сонгогдсон билээ. Түүний ажлаа өгөх шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. Хэдхэн хоногийн өмнө түүний төрөлх нутаг Сэлэнгэ аймагт болсон баяр наадмын барилдаанд цол хүртсэн бөхчүүдийг МҮБХ-ноос эрэмбэд оруулахгүй гэж мэдэгдсэн нь гол шалтгаан боллоо гэж үзэх хүн байна. Тус наадамд түүний шавь аймгийн арслан Б.Төрболд түрүүлж, хурц чимэг хүртсэн юм.
Б.Жаргал