Монголын боксын холбооны бага хурлыг есдүгээр сарын 3-нд хийхээр товложээ. Хурлаар “Парис-2024” олимпын наадам хүртэл Монголын боксын холбоог бүрэн төлөөлөх Ерөнхийлөгчийг сонгох сонгууль болно. Уг сонгуульд нэр дэвшигчийг есдүгээр сарын 1-ийг хүртэл бүртгэж байгаа гэнэ.
Тус холбоог өдгөө “Эрдэнэс силвер ресурс” компаний гүйцэтгэх захирал, Хөдөлмөрийн баатар Т.Мөнхбаяр удирдаж буй билээ. Д.Мөнхбаяр нь тус холбооны 14 дэх ерөнхийлөгч бөгөөд энэ оны нэгдүгээр сарын 28-нд ажлаа авсан юм. Д.Мөнхбаярыг МБХ-ны ерөнхийлөгчийн албан тушаа өгөх гол шалтгаан нь “Токио-2020” олимпын наадмаас манай ширэн бээлийтнүүд ганзага хоосон ирсэнтэй холбон үзэж байна.
Д.Мөнхбаярыг холбоо удирдахаас өмнө Монголын боксчид “Бээжин-2008” олимпоос алт, мөнгөн медаль, “Лондон-2012” олимпоос мөнгө, хүрэл медаль, “Рио-2016” олимпоос нэг хүрэл медалийг хүртэж байжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)