“Токио-2020” олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саейд Моллай Монголын төр засаг шагнаж, урамшуулал олгохгүй байна хэмээн мэдэгдэл хийсэн. Тэгвэл энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ш.Шаравжамц тайлбар хийлээ.
Олимпын мөнгөн медаль хүртсэн Саеид Моллаейд 60 сая, хүрэл медальт М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт тус бүрт нь 30 сая төгрөг олгох юм байна. Мөн дасгалжуулагч Х.Болдбаатарт 45, М.Бундмаа, Б.Баттулга нарт тус бүрт нь 15 сая төгрөг олгохоор болсон бөгөөд мөнгөн шагналд шаардагдах нийт 225 сая төгрөгийг зохих журмын дагуу гаргахаар болсон гэж хэллээ.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын гавьяат тамирчин цол, олимп, дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох аж.
Мөн тамирчдад байр өгөх асуудлыг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэрлэж, олимпын медальт дөрвөн тамирчиндаа байр өгөхөөр болжээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (2)