Төв аймгийн баяр наадмын бөхийн барилдаан өчигдөр болж, 128 бөх уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдлөө. Барилдаанд аймгийн арслан Э.Төгөлдөр түрүүлж, хурц чимэгтэй болсон бол аймгийн начин Г.Мөнх-Эрдэнэ үзүүрт үлдэж, аймгийн заан болов. Их шөвөгт аймгийн арслан И.Мандах, аймгийн начин Х.Мягмарсүрэн нар шалгарлаа. Тус барилдаанд аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр, Э.Ууганбаяр нарын шилдгүүд зодоглосон боловч тавын даваанд энэ баяр наадмын түрүү, үзүүрийн бөхчүүдэд тахим буулгажээ. Түрүү бөх Э.Төгөлдөр нь 2015 онд аймгийн начин, 2017, 2018 онд цолоо баталж, 2019 онд аймгийн арслан цол хүртэж байв.