Гэрэл зургийг Ч.Ганбат
“Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан хоёр өдөр болж, өчигдөр өндөрлөлөө. Тус барилдаанд 512 бөх барилдсан бөгөөд цол олгоно, олгохгүй гэсэн яриа өрнөж байна. Тэгвэл шөвгөрсөн бөхчүүдэд цол олгох тухайд баяр наадмын зохион байгуулалт болон допингийн шинжилгээг харгалзан УИХ-ын Намрын чуулганаар гаргах юм байна.
Цаашлаад цолны болзол хангасан бөхчүүдийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэнэ.
Хэрэв Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шөвгөрсөн бөхчүүдэд цол олгохоор болвол 13 бөх шинээр улсын цолтон болох юм. Түрүүлсэн Б.Бат-Өлзий улсын арслан, үзүүрлэсэн Э.Ууганбаяр улсын гарьд, Т.Довчинсэмбээ, Ч.Батчулуун нар улсын заан цол хүртэнэ. Харин зургаа давсан Н.Батсайхан, Ц.Адъяа, Э.Энх-Амгалан, Б.Уртнасан нар улсын харцага цолтой болох бол тав давсан Б.Төрболд, Э.Нямаа, Э.Мөнхбаатар, Б.Хадбаатар, Э.Мөнхжаргал нар улсын начин цолтой болох билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (17)