Төв аймгийн баяр наадам өнөөдөр эхэлж, хүчит 128 бөхийн барилдаан болж байна. Барилдаанд аймгийн хурц арслан Г.Өсөхбаяр, Э.Ууганбаяр, арслан Ж.Мөнгөн, Н.Гантулга тэргүүтэй шилдэг арслангууд зодоглож байгаа юм.
Тус наадамд аймгийн арслан цолтой 14, заан ес, харцага ес, аймгийн начин цолтой 25 бөх барилдаж байна. Төв аймгийн наадамд барилдаж буй бөхчүүдээс онцлох бөх нь хурц арслан Э.Ууганбаяр юм. Тэрбээр өчигдөр Хүйн долоо худагт болсон “Үндэсний бөх-Үнэт өв” 512 хүчтэн зодоглосон барилдаанд одтой барилдаж, үзүүрлэсэн билээ.
Б.Жаргал