“Үндэсний бөх-Үнэт өв” хүчит 512 бөхийн барилдаан Хүйн долоо худагт болж, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий ес даван түрүүлсэн билээ. Тус наадамд амжилттай барилдсан бөхчүүдээ Ховд аймгийн нутгийн зөвлөл, эрхэм гишүүд нь мялаажээ.
Энэ арга хэмжээнд Ховд аймгаас УИХ-д сонгогдсон Г.Адьшаа, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын эрхэм гишүүд хүрэлцэн ирсэн байх юм.
Тэд цол олгоогүй барилдаанд ес даван түрүүлсэн Б.Бат-Өлзийд 10 сая төгрөг, зургаа давсан аймгийн арслан Б.Батсайхан, Ц.Адъяа, аймгийн заан Б.Уртнасан нарт тус бүрт нь 3 сая төгрөгөөр шагнажээ. Мөн Ховд аймгийн баяр наадамд түрүүлсэн Г.Ганхуягт 1.5 сая төгрөг гардуулсан байна.
Ховд нутгаас төрөн гарсан бөхчүүдийнхээ амжилтыг урамшуулах нь сайшаах мэт боловч хэдхэн хоногийн өмнө “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Ховд нутгийн охин Б.Болортуяаг мартлаа гэж үү. Ховд аймгийн нутгийн зөвлөл, эрхэм гишүүд нь үндэсний бөхийн тамирчидаа урамшуулж, олимпын медальтнаа мартсан нь харамсалтай. Баянхонгорчууд өнөөдөр олимпын медальтай хоёр тамирчиндаа орон сууц бэлэглэсэн байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (10)