Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр дууслаа. Уг барилдаанд Ховд аймгийн харцага Б.Бат-Өлзий түрүүлсэн юм.
Өчигдөр бөхийн барилдааны гурвын давааны үеэр том цолтой бөхчүүд Э.Оюунболдыг Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсантай холбогдуулан аварга цолтойгоо барилдахыг эсэргүүцсэн. Энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав “Монгол Улсын Ерөнхийлөгч бөхийн цолыг хураах эсэх шийдвэр гаргадаг” хэмээн учирласан юм. Тэгвэл үүнтэй холбоотой асуудлаар иргэд ямар байр суурьтай байсныг хүргэе.
А.Сүх
Сэтгэгдэл (5)