Архангай аймгийн Өгий нууранд эрэг дээрээс спиннигээр загасчлах “Өгий кап-2021” тэмцээн болжээ. Тэмцээний багийн дүнг “Номадс” баг тэргүүлж, “Найзууд”, “Чемпионс” баг удаалав. Харин хувийн дүнг “Чемпионс” клубын тамирчин Т.Батбаяр тэргүүлсэн бөгөөд хамгийн олон буюу 54 ширхэг загас шүүрчээ. Мөн хамгийн том загасыг Э.Нямхүү барихдаа 68 см цурхай загас дэгээдсэн байна. Энэ тэмцээнд оролцсон баг тамирчид Өгий нуур сумын байгаль хамгаалагчдын тавьсан хүсэлтийг дэмжин нуурын эрэг орчмыг цэвэрлэсэн байна.