"ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан Хүйн долоо худагт хоёр өдөр болж өндөрлөлөө. Улс аймгийн цолтой 512 хүчтэн зодоглосон энэ барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын харцага Баярхүүгийн Бат-Өлзий түрүүлж, аймгийн хурц арслан Эрдэнэбилэгийн Ууганбаяр үзүүрлэв.
Их шөвөгт улсын начин Ч.Батчулуун, аймгийн арслан Т.Довчинсэмбээ нар шалгарлаа. Харин дунд шөвөгт аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Ц.Адъяа, аймгийн заан Б.Уртнасан, аймгийн заан Э.Энх-Амгалан нар шалгарсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)