"ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан Хүйн долоо худагт болж байна. Тавын даваанд улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, Э.Оюунболд тэргүүтэй гурван аварга унасан. Энэ даваанд амжилттай барилдаж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэж мэдээлсэн.
Тэгвэл тус баяр наадмын гурвын даваанд улсын аварга Э.Оюунболдод амлуулан унасан Ц.Содномдоржийн зүгээс Э.Оюунболдыг допингийн шинжилгээ өгөхийг уриалжээ.
Энэ дагуу Э.Оюунболд допингийн шинжилгээ өгч байна. Мөн Э.Оюунболд аваргын зүгээс арслан Ц.Содномдорж болон тавын даваанд унасан бусад бөхчүүдийг ч допингийн шинжилгээ өгөхийг уриалжээ. Баяр наадмын өмнө тус барилдаанд зөвхөн тав давж шөвгөрсөн бөхчүүдээс допингийн шинжилгээ авна гэж байсан юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)