Улсын аварга цолтой гурван бөх уналаа
Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан болж байна. Тавын даваанд цолоо дуудуулсан гурван аварга уналаа. Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Б.Хадбаатарт, аварга П.Бүрэнтөгс, аймгийн арслан Д.Төрболдод, аварга Э.Оюунболд аймгийн арслан Э.Нямаад унав. Мөн улсын заан Н.Жаргалбаяр, Б.Батмөнх унаснаар зургаагийн даваанд харцага цолтон магнайлж барилдахаар боллоо.