Бөхчүүд аварга Э.Оюунболдыг цолтойгоо барилдахыг эсэргүүцэж байна.
Тодруулбал, улсын аварга С.Мөнхбат “Монгол бөхийн дэвжээ, монгол бөхөд шударга бус зүйлүүд маш их байна. Үүний нэг жишээ нь Э.Оюунболд аварга цолоор барилдаж байна. Уг нь шүүхийн шийдвэр гарчихсан шүү дээ.
Тиймээс Э.Оюунболдыг бөх хүн, улсын наадамд түрүүлсэн хүн жудагтай байгаач гэдгийг хэллээ.
Бид монгол бөх гэх том өв соёлыг тээгчид учраас хайрлаж, хамгаалах ёстой. Монгол бөхийн дэвжээн дээр допинг хэрэглээд цол авдаг, улмаар ямар нэгэн аргар хаацайлж барилддаг байж болохгүй. Монголчуудын нийгмийн нэг гажуудал нь монгол бөх дээр илэрч байна. Монголын нийгэм шударга байх нь үндэсний дархлаа болсон бөхөөс эхлэх ёстой.
Э.Оюунболд Ерөнхийлөгчийн зарлиг Улсын дээд шүүхийн дээр байдаг. Тиймээс аварга цолтойгоо барилдана гэдэг хариу өгсөн. Э.Оюунболдод өв ёслоо хүндэтгэх ёстой гэж байр суурийг дээд цолтой бөхчүүд нь хэлж байгаа" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (3)