Бөхчүүд аварга Э.Оюунболдыг цолтойгоо барилдахыг эсэргүүцэж байна. Тэгвэл энэ талаар МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав тайлбар өглөө.
Тэрбээр “Үндэсний 512 бөхийн барилдаан хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Уламжлал ёсоор 8.30 цагаас гурвын давааны ам авдаг. Ам авах дээр бөхчүүдийн олон жил ярьсан допингийг монгол бөхөөс яаж холдуулах талаар манай холбооноос зохих ёсоор арга хэмжээ авч ажиллаж байна.
Толгой цолтой бөхчүүд үүн дээр хэсэг хугацаа авлаа.
Иргэдээсээ уучлал хүсье. Бөхчүүд амаа аваад барилдаан үргэлжилнэ. Допингтой холбоотой Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсан ч уг цолыг Ерөнхийлөгч олгодог. Тиймээс энэ нь МҮБХ-той шууд хамааралтай асуудал биш юм. Эрх мэдлийн хувьд өөр субъекттэй хамааралтай.
Бөхчүүд Э.Оюунболдыг барилдуулахгүй гэж хэлээгүй. Харин аварга цолыг хураах эсэх нь Ерөнхийлөгчийн шийдвэрээс хамаардаг гэдгийг үзэгч олон ойлгох хэрэгтэй. Үүнийг бөхчүүддээ мөн ойлгуулсан" гэлээ.
А.Сүх
Сэтгэгдэл (4)