"ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан Хүйн долоо худагт болж байна. Баяр наадмын гурвын даваа цагтаа эхэлсэнгүй. Шалтгаан нь допингийн шинжилгээнд бүдэрсэн Э.Оюунболдыг энэ барилдаанд барилуулахгүй, цолоо дуудуулахыг нь зөвшөөрөхгүй гэж зарим бөх үзэж байна. Тэд улмаар гурвын даваанд ам бөхөө амлахгүй байгаа юм. Улсын аварга Г.Эрхэмбаяр ам бөхөө авсан бол П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, арслан Ц.Содномдорж, гарьд Б.Гончигдамба, начин Ө.Батчулуун тэргүүтэй бөхчүүд МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавтай уулзаж хуралдаж байна гэсэн мэдээлэл ирлээ. Тэд Э.Оюунболдыг аварга цолтой барилдуулахыг эсэргүйцэж байна. Өчигдөр допингийн асуудалд нэр холбогдсон гурван бөх барилдаагүй бөгөөд арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нар ард олноосоо уучлал гуйсан билээ.
Сэтгэгдэл (2)