“Үндэсний бөх-Үнэт өв” үндэсний бөхийн барилдаан Хүйн долоо худагт болж байна. Баяр наадамд улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Э.Оюунболд нарын 512 бөх барилдаж байгаа юм. Харин өнгөрсөн баяр наадамд допинг хэрэглэж барилдах эрхээ хасуулсан гурван бөх энэ удаад өнжлөө.
Тухайлбал, аварга Н.Батсуурь, арслан Р.Пүрэвдагва, харцага Б.Бат-Орших нар барилдсангүй.
Тэд допинг хэрэглэсэндээ наадамчин олон, үзэгч түмнээсээ уучил гуйж, төрийн тугнаасаа адис авлаа. Харин Н.Батсуурь аварга гадаадад байгаа тул хүрэлцэн ирж амжаагүй юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)