АНЭУ-ын Дубай хотод боксын өсвөр, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-31-нд болох бөгөөд манай долоон тамирчин өрсөлдөхөөр өчигдөр тэмцээн болох улсыг зорив. Тэмцээнд Монголын багийн дасгалжуулагчаар Б.Пүрэв-Очир, Ж.Еркин, Ж.Баяр-Отгон, В.Аззаяа нар ажиллах юм. Манай баг тамирчдын бүрэлдэхүүнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн нь өсвөрийн Азийн АШТ-ий алтан медальт Т.Номин-Эрдэнэ юм.