Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Хүйн долоо худагт болж байна. Баяр наадмын нэгийн даваанд улсын цолтой бөхчүүдээс заан Д.Бумбаяр, аймгийн начин Ц.Баасандоржид, заан Ц.Мягмарсүрэн аймгийн начин А.Батхишигт заан Д.Амгаланбаатар аймгийн начин Э.Батсуурьт уналаа. Мөн улсын арслан Д.Ганхуяг аймгийн начин Б.Самданжамцад унажээ.
Сэтгэгдэл (1)