Монгол улсад Залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жил, МҮБХ-ны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан "ҮНДЭСНИЙ БӨХ-ҮНЭТ ӨВ" хүчит бөхийн барилдаан эхэллээ. Баяр наадамд улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Э.Оюунболд нарын аварга цолтон барилдаж байна. Харин арсланаас Д.Ганхуяг, Ц.Содномдорж, Д.Азжаргал, гарьд цолтонгоос М.Баяржавхлан, Б.Гончигдамба, Ө.Бат-Орших, Ш.Жаргалсайхан, Ж.Бат-Эрдэнэ, нар бүртгүүлсэн байна. Мөн цолтой бөхчүүдээс Н.Жаргалбаяр, Ц.Мягмарсүрэн, Д.Бумбаяр тэргүүтэй 512 бөх барилдаж байна. Тус наадамд цолгүй бөх багтаагүй юм. Нэгийн даваанд хамгийн түрүүнд өнгөрсөн жилийн баяр наадмын түрүү, улсын аварга П.Бүрэнтөгс давлаа.
Сэтгэгдэл (1)