Ардын хувьсгалын 100 жил, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 98 жилийн ойн баяр наадам өргөн дэлгэр боллоо. Баяр наадамд Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, аймгийн арслан Эрдэнэцогтын Даваажаргал түрүүлж, хурц чимэгтэй болов. Үзүүрт Халиун сумын харьяат, аймгийн арслан Б.Отгонбаатар үлдэж, наадамчин олноо баярлууллаа. Тавын даваанд цор ганц начин цолтон төрсөн нь Халиун сумын харьяат, сумын заан М.Өгөөдэй. Тэр тавын даваанд баяр наадмын зүүний магнай Д.Тангадыг үнэн хүчээрээ давж цол авсан билээ.
Сэтгэгдэл (5)