Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын үндэсний бөхийн холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ.
Барилдаанд улсын аварга 4, улсын арслан 3, улсын гарьд 5, улсын заан 9, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглохоор бүртгүүллээ. Тухайлбал улсын аварга Г.Эрхэмбаяр, П.Бүрэнтөгс, С.Мөнхбат, Э.Оюунболд нар барилдах юм.
Харин Н.Батсуурь, Ч.Санжаадамба бүртгүүлсэнгүй. Тэгвэл арслан цолтой бөхчүүдээс Д.Ганхуяг, Д.Азжаргал, Ц.Содномдорж нар барилдахаар бүртгүүлжээ. Арслан цолтонгоос залуу арслан Р.Пүрэвдагва бүртгүүлээгүй байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)