Хөлбөмбөгийн эмэгтэйчүүдийн үндэсний шигшээ багийнхан Төв аймгийн Зуунмод хотноо байрлах МХБХ-ны бэлтгэлийн төвд энэ сарын 14-21 хүртэл бэлтгэл хийхээр гарлаа. Эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар С.Эрдэнэбат, туслах дасгалжуулагчаар Д.Эрдэнэ-Очир, Э.Шинэбаяр нар ажиллаж байгаа билээ.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг АХБХ-ны эмэгтэйчүүдийн Азийн цомын урьдчилсан шатанд өрсөлдөх бөгөөд тэмцээн ирэх сарын 17-23-ны хооронд Узбекистан улсад болно.