Токиогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Артур Найфонов хүрэл медаль хүртсэн билээ. Нэгдүгээр ангийн сурагч, долоон настай хүү Артур 2004 оны есдүгээр сарын 1-нд Хойд Осетийн Бесланы сургуулийн бүслэлтийн үеэр барьцаалагдсан 700 гаруй хүүхдийн нэг байжээ.
ОХУ-ын түүхэнд хамгийн аймшигт террорист тус халдлагад 334 хүн (үүнээс 180 гаруй нь сурагчид байсан) амиа алдсан бөгөөд түүний ээж Светлана Найфонова 32 настайдаа хүүхдүүдээ аврахын тулд халдлагад өртөн нас барж, 11 настай эгч Сабина нь дунд зэргийн бэртэлтэй эмнэлэгт хүргэгдэж байв.
Түүний ангийн хүүхэд, олимпийн аварга Заурбек Сидаков аз болж хичээлийн эхний өдөр сургуульдаа ирээгүй аж. '"Ус уух хувьтай төрсөн" тэд өдгөө хоёулаа олимпийн медальтнууд болцгоожээ.