Архангай аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнд тус аймгийн баяр наадмын бөхийн барилдаан эхэллээ. Цол, чимэг олгох энэ барилдаанд 17 аймгийн арслан, есөн заан, есөн харцага, 25 начин цолтон барилдаж байгаа бөгөөд залуу бөх багтаагүй байна.
Архангай аймаг аргагүй бөхийн өлгий нутаг болохыг эндээс харж болно. Нэгийн даваанд гэхэд 68 сумын заан цолтон барилджээ. Мөн хэдхэн хоногийн өмнө олимпын наадмын жүдо бөхийн төрөлд өрсөлдсөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин, цэргийн арслан Л.Отгонбаатар барилдаж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (4)