13 жилийн өмнөх энэ өдөр урд хөршийн нийслэл Бээжин хотод болсон олимпийн наадмын тэнгэрт Монголын далбаа намирч, төрийн дуулал эгшиглэхэд монгол хүн бүрийн цээжинд омогшил, бардамнал дүрэлзэж байлаа.
Тэрхүү сэтгэлийн галын бадраасан хүмүүн бол Найдангийн Түвшинбаяр билээ. Монголд түүнийг мэдэхгүй хүн үгүй ээ. Түүнд алдсан алдаа бий, байгуулсан гавьяа ч бий.
Тэр монголчуудын олон жил хүсэн хүлээсэн олимпийн наадмын алтан медалийг эх орондоо авчирсан анхны тамирчин болсон. Түүхийг сөхвөл түүнийг олимпын медаль авахаас хэдхэн хоногийн өмнө бохир сонгуулийг эсэргүйцсэн иргэд бослого өрнүүлж тун эвгүй нөхцөл байдал үүсгэсэн дээ. Энэ үйл явдлын дараа болсныг бүгд мэдэж байгаа. Засгийн газраа ч бүрдүүлж чадахгүй байв.
Тэгвэл Н.Түвшинбаярын авч ирсэн тэрхүү алтан медаль монголчуудад асар их ухаарал, бахархал авчирсан. Наймдугаар сарын 14 бол монголчуудын эв нэгдлийн түүхэн өдөр. Тэрхүү баярт өдрөө монголчууд арай мартаагүй биз.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)