БНСУ-д хөдөлмөр эрхэлж, сурч буй монгол иргэд бодибилдинг, фитнессийн спортоор өрсөлдлөө. Гурав дахь удаагийн тус тэмцээнийг БНСУ-д бодибилдингийн багш, дасгалжуулагч мэргэжлээр сурч буй Т.Өлзийхишиг зохион байгуулжээ. Энэ тэмцээн далайн эрэг дээрх мистер, миссүдийг шалгаруулах зургаан төрөлд болсон байна. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчдад цол, зэрэг олгожээ.