Сэлэнгэ аймгийн баяр наадам Баянгол суманд болж байна. Баяр наадамд МҮБХ-ноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу улсын цолтон барилдахгүй юм. Аймгийн арслан Ж.Ганзориг, А.Амараа, Э.Саранбаатар, Б.Сүхбаатар нарын тэргүүлсэн энэ барилдаанд 11 аймгийн арслан, долоон заан, зургаан харцага, 15 аймгийн начин цолтон барилдаж байна. Барилдах бөхчүүдийг 09:00 цагт шинжилгээ авч бүртгэсэн бөгөөд Сүхбаатар, Сайхан сумаас бүртгүүлэхээр ирсэн хоёр бөхөөс коронавирусний эерэг хариу илэрсэн тул тусгаарлажээ. Энэ барилдаанаас аймгийн цол, чимэг олгох юм.
Сэтгэгдэл (3)