Дорнод, Хөвсгөл аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан будилаантай болж, шинээр цол хүртсэн бөхчүүдийг цол, эрэмбэд бүртгэхгүй тухай яриа холбооны удирдлагын түвшинд ид өрнөж байна. Дээрх аймгийн бөхчүүд МҮБХ-ноос гаргасан хэд хэдэн журмыг зөрчиж, баяр наадмаа хийсэн юм. Тэгвэл энэхүү хоёр наадам болж өнгөрсөний дараа улсын аварга П.Бүрэнтөгс өөрийн байр сууриа цахим хаягтаа бичиж үлдээжээ.
Бүх аймгийн наадмын бүртгэлийг бөхийн холбооноос хийж 1, 2-ын давааны оноолтыг хийж өгөхгүй бол аймагт байгаа хэсэг нөхөд наадам будлиантуулдаг байдал бүр газар авлаа. Бас аймгийн наадамд улсын цолтой бөх барилдуулахгүй байх хэрэгтэй. Заавал аймгаасаа цолтон төрүүлнэ гэдэг богино бодлоо болих хэрэгтэй. Сайн байгаа нэгэн хаана ч очоод барилдаад амжилт гаргах боломжийг бий болгомоор байна. Би хувьдаа Баян-Өлгий аймгийн наадамд түрүүлж арслан болсон. Улсын наадамд түрүүлэхдээ ч Баян-Өлгийн арслан түрүүллээ гээд зарлуулах сайхан л байдаг юм.
Б.Жаргал
Сэтгэгдэл (5)