Монгол Улсын аварга Н.Батсуурь тархины хорт хавдар өвчнөөр шаналж буй бяцхан хүүгийн эмчилгээний зардалд хандив өргөжээ. Аваргын сайхан сэтгэлд хүүгийн гэр бүлийнхэн маш их талархаж буйгаа илэрхийлсэн байна. Д.Жавхлан хүү монголд хоёр удаагийн дараалсан хүнд хагалгаанд орсон билээ. Гэвч Солонгост очиж эмчлүүлбэл эдгэрэх магадлал байгаа юм. Залуу аварга Н.Батсуурь хүнд өвчинтэй тэмцэж буй бяцхан зүрхийг аврахаар ийн хандив өргөсөн нь бусдад үлгэр дууриалал болох нь лавтай.
Б.Жаргал
Сэтгэгдэл (3)