“Токио-2020” олимпын наадамд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг тамирчдад сэтгэлийн бэлэг өгөх цуваа үргэлжилсээр байна. Олимпын наадмын хүндийн өргөлтийн төрөлд өрсөлдсөн Э.Билэгсайхан, чөлөөт бөхийн төрөлд хүрэл медалийн төлөө өрсөлдсөн Б.Хонгорзул нарыг өнөөдөр “Их засаг” олон улсын их сургуулийн удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр дээрх хоёр тамирчинд суралцах хугацаандаа 100 хувь төлбөргүй суралцах тэтгэлэг олгожээ. Э.Билэгсайхан Хууль зүйн сургуулийн 488 бүлгийн оюутан бол Б.Хонгорзул 237 Б бүлгийн оюутан юм байна.