Баян-Өлгий аймагт хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргалаа. Тус аймагт халдварын тархалт хамгийн өндөр хувьтай байгаа. Өнөөдөр Баян-Өлгийд шинээр 288 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн аймгийн хэмжээнд коронавирусний 500 гаруй голомт бүртгэгдэж, нөхцөл байдал хүнд байгаа юм. Иймд тус аймагт хатуу хөл хориог энэ сарын 15-наас 10 хоногийн хугацаатай тогтоох аж. Тус аймагт дөрөвдүгээр сарын 2-нд анхны тохиолдол илэрч 48 цагийн тэг зогсолт хийж байв.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)