Дорнод аймгийн түүхт 90 жилийн ойн бөхийн барилдаанд улсын харцага Д.Анар түрүүлсэн билээ. Тэрбээр их шөвөгт нутгийн бөх Г.Шинэзоригийг давсаныхаа дараа ёс зүйгүй үйлдэл гаргасан юм. Түүний гаргасан бусармаг үйлдэлд нь МҮБХ-ноос хариуцлага тооцох талаар мэдээлсэн.
Тэгвэл Д.Анар харцага түмэн олноосоо уучлалт гуйсан байна. Тэрбээр “За сайн байцгаана уу. Миний бие 2021оны наймдугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн цол олгох барилдаанд зургаагийн даваанд аймгийн арслан Г.Шинэзоригтой барилдсан. Тус барилдаанд миний бие ёс зүйгүй үйлдэл гаргасандаа Г.Шинэзориг арслан болон Дорнод аймгийн болон нийт бөхөд хайртай ард түмнээсээ уучлалт хүсэж байна. Миний бие МҮБХ-ноос гаргасан шийдвэр хариуцлагыг хүндэтгэнэ ээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (9)