Хөвсгөл аймгийн баяр наадам өчигдөр болж, Д.Баяраа гарьдын хүү Б.Төрмагнай арслан цол хүртлээ. Мөн улсын харцага Г.Ганхуягийн 19 настай хүү Г.Бат-Эрдэнэ сайн арслангаар тав давж начин цол хүртсэн нь олны анхаарлыг татаж байна. Түүний цол, эрэмбийг бүртгэх эсэх нь эргэлзээтэй байгаа ч харцага Г.Ганхуяг өөрийн үзэл бодлоо цахим хаягтаа илэрхийлжээ.
“Ямар ч байсан найраа хийх гэж мөнгө цүнхэлж ирсэн гадны бөхчүүдийг хасуулж чадлаа” гэжээ. Тус барилдаанд зодоглохоор ирсэн Сэлэнгийн Н.Бүрэнбаатар, Ховдын Б.Цогбаяр, Увсын О.Гантулга нарыг хассан юм. Мөн тэрбээр “Манай дүү нар надад баярлаж явдаг, ах шиг байж чаддаг гээд хүүг маань цолонд хүргэж байгаа харагдана. Надад нээх баярлаад байгаа юм алга. Хэнд ч мөнгө өгч хэвтүүлсэнгүй, найрч уулзаж ярьж дарамталсангүй” гэж цахим хаягтаа бичжээ. Түүний хүү Г.Бат-Эрдэнэ баяр наадмын тавын даваанд аймгийн арслан Г.Батнямаар тав давсан билээ.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)