МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа. Дорнод, Хөвсгөл аймагт болсон баяр наадмын бөхийн барилдаануудыг МҮБХ-ноос гаргасан дүрэм, журмыг зөрчиж, даваа наймаалцах, бууж өгөх асуудлыг илтэд гаргасан гэж үзэж байна. Иймд дээрх хоёр аймгийн бөхийн барилдаанд цол хүртсэн бөхчүүдийн амжилтыг аймаг, цэргийн цолтны эрэмбэд оруулахгүй хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн МҮБХ-ноос батлан гаргасан дүрмийг үл хэрэгсэж, бөхийн эрэмбээ хугацаанд нь ирүүлээгүй, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдсан бөхчүүд болон барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхөд хариуцлага тооцоогүй зэрэг нь ноцтой алдаа тул МҮБХ-ны дүрэм, журмын дагуу хариуцлага тооцох болно гэжээ. Мөн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргасан улсын харцага Д.Анарт холбогдох гомдлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэхээр тогтлоо.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)