Монголын чөлөөт бөхийн залуу тамирчид энэ сарын 16-22-нд ОХУ-ын Уфа хотод болох залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор мордов. Багийн бүрэлдэхүүнд эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд П.Дашцэрэн, 61 кг-д Р.Баттулга, 65 кг-д Э.Төгсжаргал, 74 кг-д О.Сүлдхүү, 79 кг-д Б.Мөнхдаваа, 92 кг-д А.Мягмарсүрэн, 97 кг-д Н.Баярбаатар, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Энхцэцэг, 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Мөнхгэрэл, 57 кг-д Б.Ганцэцэг, 65 кг-д Т.Энхжин, 72 кг-д Д.Цогзолмаа, 76 кг-д Б.Одбаг гэсэн 14 тамирчин хүч үзэх юм. Дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Ц.Цогтбаяр, Н.Баатар, М.Мөнхбат, Ё.Батдархан, Г.Амархүү, шүүгчээр олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Ц.Сэрээтэр нар ажиллана.
Монголын бөхчүүдээс залуучуудын дэлхийн аваргад гавьяат тамирчин А.Баатархүү “Улаанбаатар-1979”, ОУХМ С.Эрдэнэбаяр “Улаанбаатар-1989”, Т.Даваахуяг “Бээжин-2007”, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Э.Даваачимэг “Паттая-2012”, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд “Софи-2013”, ОУХМ А.Батцэцэг “Загреб-2014”-д түрүүлж байв.