Сонирхогчийн гольфийн эмэгтэйчүүдийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 9-11-нд болж, дүнгээ гаргалаа. 54 нүхний дүнгээр аваргаа шалгаруулсан тус тэмцээнд залуу тоглогч Х.Тэлмэн 249 оноогоор тэргүүн байр эзэлж, Монгол Улсын аварга хэмээх эрхэм цол хүртлээ. Удаах байрт 252 оноогоор Г.Алтанбилэг, 258 оноогоор Б.Батнаран шалгарлаа. Тэмцэний нүхэнд хамгийн ойр ангилалд 2.43 метрийн үзүүлэлтээр Д.Ичинноров, хол цохих ангилалд Х.Тэлмэн 190 метр цохисон амжилт үзүүлэв.