Хөвсгөл аймгийн баяр наадам өнөөдөр эхэлж, үндэсний бөхийн барилдаанд хүчит 128 бөх зодоглож байна. Барилдаанд улсын арслан Ц.Содномдорж, начин Н.Бүрэнбаатар, Л.Цэрэнтогтох, Ч.Хөхчирэнгэр, Н.Баттулга, Б.Баянмөнх, Ч.Цогбаяр, Б.Ганхуяг, Б.Даваа-Очир, А.Давааням нарын улсын цолтонгууд барилдаж байна. Энэ барилдаанд улсын арслан нэг, улсын начин 11, аймгийн арслан 14, аймгийн заан таван бөх хүч үзэж буй бөгөөд тус наадмыг зорин очиж бүртгүүлсэн Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын харьяат, улсын начин Н.Бүрэнбаатар, Говь-Алтайн Л.Цэрэнтогтох, Ховдын Ч.Цогбаяр, Увсын хурц арслан О.Гантулга, Ховд аймгийн заан Д.Ууганбаяр, начин О.Очбат нарыг барилдуулсангүй. Дээрх бөхчүүдийг өөр аймгийн бөх хэмээн барилдуулаагүй бөгөөд тэдэнтэй оноолт таарсан зургаан залуу бөхийг давсанд тооцжээ. Эдгээр бөхчүүдийг улсын арслан Ц.Содномдорж урьж авчирсан гэх мэдээлэл байна.