Хөвсгөл аймгийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан өнөөдөр 11:00 цагт болох байсан ч өдийг болтол эхлэхгүй байна. Тус барилдаанд улсын цолтой бөхийг бүртгэхгүй гэж байсан боловч өнөөдөр улсын арслан Ц.Содномдорж тэргүүтэй хэд хэдэн улсын цолтонг бүртгэсэн нь бөх цагтаа эхлэхгүй байх шалтгаан болжээ.
Тэрбээр бусад аймгийн бөхчүүдийг нутгийн наадамдаа дагуулан авч ирж, зарим нэг бөхийг дэмжих гэж байна хэмээн ярьж байна. Тус наадамд барилдах байсан аймаг, сумын цолтой залуу бөхчүүд эсэргүйцлээ илэрхийлэн талбайд гарахгүй байгаа юм. Улмаар энэ наадамд улсын цолтой бөхчүүдийг барилдуулах эсэхийг шийдвэрлэхээр санал хураах гэж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)