Хөвсгөл аймагт үндэсний спортын наадам өнөөдөр эхэлж байна. Тус баяр наадамд аймгийн улсын цолтой бөх бүртгэхгүй гэсэн юм байна. Гэвч бөхийн барилдаан зохион байгуулах хорооноос шийдвэрээ өөчилж, улсын арслан Ц.Содномдорж болон түүний дагуулж ирсэн улсын цолтонг бүртгэжээ. Түүний дагуулж ирсэн бөхчүүд нь улсын начин Л.Цэрэнтогтох, Ч.Цогбаяр, хурц арслан О.Гантулга юм байна. Үүнд улсын харцага Г.Ганхуяг бухимдаж, цахим хаягтаа сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр “Хөвсгөлийн наадамд улсын цолтон бүртгэхгүй гэхээр нь зодог шуудаггүй ирлээ. Баяр наадам дуусаагүй байхад түрүү, үзүүрийн бөх нь тодорчихсон байна. Их мөнгөтэй хүмүүс иржээ. Тэд тус бүртээ 100 сая төгрөгтэй ирсэн байна. Үүнийг Авилгатай тэмцэх газар шалгамаар байна. Хэрэв ийм байвал хоёр хүүгээ барилдуулахгүй хэмээн Г.Ганхуяг харцага ярьж байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (6)