Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэнд хариуцлага тооцохыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт анхааруулж байсан нь билээ. Л.Оюун-Эрдэнэ сайд Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-ын дарга Л.Бямбасүрэнг Засгийн газрын шийдвэр дагахгүй, том толгойлоод байвал хариуцлага тооцох сануулгыг /2021.04.02/ өгч байв.
Сэтгэгдэл (1)