“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн төрөлд Б.Болортуяа хүрэл медаль хүртэж, Монголын энэ удаагийн олимпын багийн медалийн тоог дөрөвт хүргэсэн билээ. Түүний гаргасан энэ амжилт олон хүний баярын магнайг тэнийлгэж, бөхөд хайртай монголчуудыг баярлуулж байна.
Олимпын отгон медальт Б.Болортуяа болон чөлөөт бөхийн баг тамирчдыг өчигдөр Японы Яйзү хотын иргэд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр баг тамирчдын хамт өнөөдөр эх орны зүг хөлгийн жолоо залах юм.