Дорнод аймагт өчигдөр Зүүн бүсийн үндэсний спортын наадам, Дорнод аймгийн 90 жилийн түүхт ойн баяр наадам болж өндөрлөлөө. Аймгийн цол, чимэг олгох энэхүү барилдаанд улсын харцага Д.Анар, начин Д.Цогзолдорж тэргүүтэй 128 бөх барилдсан юм.
Барилдаанд улсын харцага Д.Анар түрүүлж, аймгийн арслан Г.Төрмөнх үзүүрлэжээ. Д.Анар нутгийнхаа баяр наадамд хоёр дахиа түрүүлсэн бөгөөд долоон жилийн өмнө анх түрүүлж, арслан цол хүртэж байв.