"Токио-2020" Монголын багийн гишүүд олимпийн тосгоноо орхин өнөөдөр Яизү хотноо ирлээ.
Тэд маргааш буюу 11-ний орой 23:00 цагт эх орондоо газардана. Энэ өдөр чөлөөт бөх, хөнгөн атлетикийн тамирчид, дасгалжуулагчид, МҮОХ, БТСУХ-ны ажилтнууд болон сэтгүүлч тэргүүтэй 43 хүн эх орондоо ирэх юм. Харин гавьяат тамирчин Б.Сэр-Од дасгалжуулагч О.Оюунтуяагийн хамт Японд үлдэж, Хоккайдод бэлтгэлээ үргэлжлүүлэн хийнэ.