Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд МҮБХ-ны 30 жилийн ой, Монгол бөхийг гиннест бүртгүүлсний 10 жилийн ойг тохиолдуулан хүчит 128 бөхийн барилдаан үзэгчгүйгээр зохион байгуулахаар болсон билээ. Энэхүү барилдаан Хүйн долоо худагт энэ сарын 16-17-нд болох юм. Барилдаанд оролцох бөхчүүд вакцины хоёр тунд хамрагдах шаардлага тавьж байгаа. Энэ барилдаанд зодоглох бөхчүүдийг наймдугаар сарын 14-15-нд бүртгэх бөгөөд бөхийн галууд зөвшөөрсөн талбайд гэрээ барьж, хоол хүнс болон хувийн бэлтгэлээ өөрсдөө хариуцах юм байна.
Б.Жаргал
Сэтгэгдэл (1)